Анх 1993 онд УБ хотын гаалийн газрын харъяа салбар нэртэйгээр байгуулагдаж, 1994 онд Өмнөговь аймаг дахь Гаалийн хорооны харъяа хилийн боомт, 2005 оноос Өмнөговь аймаг дахь ГГ-ын харъяа Шивээхүрэн дэх Гаалийн салбар, 2007 оноос Шивээхүрэн дэх Гаалийн хороо, 2010 оноос Шивээхүрэн дэх Гаалийн газар болон өргөжин ажиллаж байна.
Одоо тус газар нь боомтын хяналтын бүс, нүүрсний хяналтын бүс, МАК,Чинхуа Нарийн сухайтын уурхай дахь гаалийн хяналтын бүс, Саусгоби сэндс ХХК-ын Нар жаргахын уурхай дахь гаалийн хяналтын бүс гэсэн бүгд 4 нэгж салбарт үйл ажиллагаа явуулж байна. Мөн Цагаан-өвөлжөө ХХК, Өсөх зоос ХХК-уудын уурхайд захиалга дуудлагаар ажиллаж байна.
Ажиллах хуваарь: 2009 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 2004 оны “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн хилийн дэглэмийн тухай МУ-ын ЗГ, БНХАУ-ын ЗГ хоорондын хэлэлцээр”-ийн дагуу байнгын үйл ажиллагаанд шилжсэн.
Даваа-Баасан гаригуудад зорчигч : 08-12, 14-17 цагт
Нүүрс тээвэр: Даваа-Бямбад: 08-12, 14-20 цагт