“Хяналтын бүс” аяны хүрээнд тус боомтод үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудтай хамтарсан сургалт зохион байгуулсан.

Сургалтанд тус гаалийн газар болон Хил хамгаалах байгууллага, Мэргэжлийн хяналтын байгууллагуудын албан хаагчид хамрагдсан болно.

Сургалтаар байгууллага тус бүр өөрийн үйл ажиллаганы онцлог шинж чанар, мөрдөж буй хууль, эрх зүйн баримт бичгийн талаар харилцан мэдлэг, мэдээлэл солилцсон юм.

Уг ажлын үр дүнд нийт төрийн албан хаагчид хилийн боомтод хэрэгждэг хууль тогтоомжийн талаар өргөн мэдлэгтэй болсон.

Тус боомтод үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудад шинээр томилогдон ажиллаж байгаа залуу албан хаагчид идэвхтэй хамрагдсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *