ШИВЭЭХҮРЭН-СЭХЭЭ боомт 2020 оны 09-р сарын 02-ны өдрөөс эхлэн өглөө 08.00 цагаас орой 20.00 цаг хүртэл цайны цагийн завсарлагагүй ажиллахаар боллоо. Тус боомт ажлын зургаан ѳдѳртэй, өдөрт дунджаар 700-800 машин нүүрс экспортоор гарч байна. Ийнхүү ажиллах цагийг нэмэгдүүлснээр ѳдѳрт дунджаар 800-900 машин нүүрс нэвтрэх боломжтой болох юм.
