Монгол улсаас нүүрс экспортлосон анхны боомт Шивээхүрэн

Нарийн сухайтын ордыг 1971 онд Д.Дашцэрэн, С.Жагар нар судалж, 100 м гүнд 125 сая тоннын нөөцтэй гэж тогтоожээ. Үүнээс хойш 1991 онд геологи шинжилгээний “Улаанбаатар” нэгдлийн хайгуулын 15 дугаар анги дахин судалж, ил аргаар ашиглах боломжтой, энгийн бүтэцтэй, зузаан нь тогтвортой, уул геологийн нөхцөлөөрөө бусдаасаа илүү гэсэн дүгнэлт хийсэн байна. “Монголын алт” /МАК/ ХХК-ийн хайгуулын анги Нарийн сухайтын орд дээр 2002 оны гуравдугаар сараас хайгуулын ажил хийсэн. Тэгээд уг ордын чулуун нүүрсний нөөцийг 229 сая тонн гэж шинэчлэн тогтоожээ.

Шивээхүрэн дэх гаалийн газар өнөөгийн түвшинд хүрэхийн эхлэл нь 1995 оноос Нарийн сухайтын уурхайг ашиглах үйл ажиллагааг Тунгалаг эзэнтэй компани эхлүүлж уул уурхайн техник тоног төхөөрөмж импортлож, 1995 оны 8-р сарын нээлтээр 185 тн, 12-р сарын нээлтээр 112 тн, 1996 оны 11 сард 499 тн, 1997 онд 241 тн, 1998 онд 42 тн, 1999 онд 65 тн тус тус экспортлож явсаар 2003 оны 4 сарын 14 өдөр БНХАУ-ын Чинхау групп, Монголын алт-МАК компанийн хамтарсан Чинхау-МАК нарийн сухайт ХХК 10 автомашинд нийт 185750 кг нүүрсний  бүрдүүлэлт хийж анхны экспортоо эхлүүлснээр нүүрсний экспортын хилийн гарц  байнгын ажиллагаанд шилжсэн.

Эхний экспортын 452/000067 тоот мэдүүлгийг  мэдүүлэгч Аминдаваа бичиж, ГУБ Ц.Бат-өлзий 753 дугаартай хувийн тэмдэг дарж гарын үсэг зурсан байдаг. Энэ өдрийн нээлтийн ёслолд Хятадын талаас Хөх хотын гаалийн дарга, Альшаа аймгийн дарга нар, манай талаас УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, захирал Б.Нямтайшир, аймгийн Засаг дарга С.Сумьяа, Үйлдвэр худалдааны яамны албаны хүмүүс байв.  

Энэ өдрөөс эхлэн Нарийн сухайтын бүлэг ордын нүүрсний  экспорт тасралтгүй үргэлжилж, Шивээхүрэн дэх гааль 2003 онд гаалийн салбар, 2007 онд гаалийн хороо, 2010 оны 2 сарын 05-ны өдрөөс гаалийн газар болон өргөжсөн. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *