Шивээхүрэн боомтын нүүрс тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласан байсныг 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр нээлээ.

Ковид-19 цар тахлын дэгдэлтийн улмаас Шивээхүрэн боомтын нүүрс тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласан байсныг 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр нээлээ.

Туршилтаар 3 дугаар сарын 28-ны өдрийн бямба гаригт 14.00-16.00 цагийн хооронд  35 нүүрс ачсан автомашин гарч, БНХАУ-ын Сэхэ боомтод нүүрсээ буулгаад хамгийн сүүлийн машин 20.00 цагт эргэн ирсэн.

Албан ёсоор 3 дугаар сарын 30-ны даваа гаригаас нүүрсний экспортыг эхлүүлсэн ба өглөө  08.00 цагаас эхлэн  нүүрс ачсан 45 автомашин хилээр гарч нүүрсээ буулгаад 20.00 цагт сүүлийн машин орж ирлээ. Хил гарахаар 157 машин ачаатайгаа хоносон байв.

Тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх үед  боомтын эмч, хилийн мэргэжлийн хяналтын байцаагчид биеийн халууныг үзэх, тээврийн хэрэгслийг ариутгах, хилийн шалган нэвтрүүлэх алба, гаалийн байгууллага хяналт шалгалтын ажиллагааг хийхдээ жолоочийг кабинаасбуулгахгүйгээр, мөн уурхайгаас нүүрс ачих болон Сэхэ боомтод буулгах үед ч жолоочийг кабинаас нь гаргахгүйгээр хорио цээрийг сахиулжбайна.

Морин зааг хэмээх газарт тээвэр хийж буй компаниуд гэр барьж өөрийн жолооч нарыг хооллож, биеийн байдлыг үзэх, сумын цагдаагийн тасаг хорио цээрийн дэглэмийг сахиулах, хилийн цэргийн албан хаагчид боомт руу явах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах  арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *