- 2017.03.19 өдөр гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн, пүүлэгч нартай хурал хийсэн. Уулзалтанд ШХГГ–ыг төлөөлж Хяналт бүрдүүлэлтийн албаны дарга Д.Батсайхан, бүрдүүлэлтийн ГУБ Э.Алтаншагай, Ц.Баярмаа, Г.Энхтуяа, нөгөө талаас “МАК” ХХК-ийн мэдүүлэгч, пүүлэгч Гансайхан, Баярсайхан, Баттөгс, “Саусгоби сэндс” ХХК–ийн пүүлэгч Бат-Яргуй, Төмөрчөдөр, “Грессент” ХХК–ийн мэдүүлэгч Алтанзул, “Өсөх зоос” ХХК–ийн мэдүүлэгч Төрмөнх, пүүлэгч Гэрэлмаа, гадаад худалдаа хариуцсан менежер Ган-Эрдэнэ, “Чинхуа мак нарийн сухайт” ХХК–ийн мэдүүлэгч Мөнхгэрэл, пүүлэгч Тунгалаг, “Цагаан өвөлжөө” ХХК–ийн менежер Ганзориг, “Манбу” ХХК–ийн мэдүүлэгч Ууганбаяр нарын нийт 17 хүн оролцов.
Гаалийн байгууллагын зүгээс 2017 оны 01 сарын 02 –ноос 2017 оны 03 сарын 19–ны өдрийг хүртэлх мэдүүлгийн алдааг нэг бүрчлэн компани болон мэдүүлэгч нараар нь танилцууллаа. Энэ хугацаанд 290 алдаа гарсан байна. Алдааг судлаад үзэхэд пүүлэгч нарын алдаа их байгаа учраас энэ удаагийн хуралд мэдүүлэгч гэлтгүй пүүлэгч нарыг хамт дуудсан. Пүүлэгч нарын гаргасан алдаанаас болж гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн нарт хариуцлага тооцох, цаашилбал эрхийг нь хасах асуудал яригдаж байгааг сануулав. Алдааны төрөлд үг үсгийн алдаа их байсан ба Өсөх зоос ХХК–ийн алдаа хамгийн их буюу 55 хувийг эзэлж байна. Нийт 290 алдааны 49 нь МАК, 2 нь Чинхуа, 62 нь Грессент гэх зэргээр алдсан байна. Зуучлагчийн алдаа гаргасан жагсаалтыг тойруулан нэг бүрчлэн танилцуулав. Компаний менежер, бүртгэгдсэн мэргэжилтэн, пүүлэгч нарын санаа бодлыг сонсон, Гаалийн тухай хууль болон бусад хууль журмыг сануулан, анхааруулга зөвлөмжийг өгсөн болно.