ШхГГ Гаалийн байгууллагын нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэх, хууль, тогтоомж, тэдгээрийн хэрэгжилт, үйл ажиллагааны онцлогыг олон нийтэд сурталчлах ажлыг хийж гүйцэтгэлээ

Шивээхүрэн дэх гаалийн газрын 2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 4.1-т Гаалийн байгууллагын үйлчилгээ, гүйцэтгэлийн үр дүнг нэмэгдүүлэх, нэр хүндийг өсгөх стратеги зорилгын хүрээнд Гаалийн байгууллагын нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэх, хууль тогтоомж тэдгээрийн хэрэгжилт, үйл ажиллагааны онцлогыг олон нийтэд сурталчлах чиглэлээр салбар төлөвлөгөөний хэрэгжилтийг жилдээ хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Монгол Улсын  Засгийн газрын  143 дугаар тогтоолын биелэлтийг ханган,  2017 оны  1 улиралын төлөвлөгөөний 4.1.10-т Гаалийн байгууллагын нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэх, хууль тогтоомж тэдгээрийн хэрэгжилт, үйл ажиллагааны онцлогыг олон нийтэд сурталчлах ажлын төлөвлөгөөнд тусган батлуулж,  хэрэгжилтийг ханган ажиллах ажлыг хүрээнд дараах ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд:

  1. Байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл, 2017 оны зорилт,гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрэм, үйлчилгээний стандарт зэргийг Төв контор болон ГХБ-дэд олон нийтэд харагдахуйцаар байрлуулан, гаалийн хяналтын бүсийн зорчигчийн заалны мэдээллийг байнга шинэчилж ажилласан.

Боомтын зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах тухай болон Архидан согтуурахтай тэмцэх тухай, Тамхины хяналтын хуулийн анхааруулга, гаалийн улсын байцаагчийн  ёс зүйн дүрэм, үйлчилгээний стандарт, Засгийн газрын 143 дугаар тогтоол зэргийг Төв контор болон ГХБ-дэд олон нийтэд харагдахуйцаар  мэдээлэл авах самбар болон электрон урсдаг самбаруудад байршуулав.

Төрийн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотойгоор бүтэц өөрчлөгдөх бүрт газрын удирдлага болоннийт ажилтнуудын овог нэр, албан тушаал, хариуцсан ажил, харилцах утасны дугаарыг ГХБ-дийн мэдээллийн самбарт байршуулан тогтмол шинэчилж байна.

Газрын ил тод байдлын самбар болон ГХБ-дэд байрлах мэдээллийн самбараар гаалийн бүрдүүлэлтэнд шаардлагатай баримт бичгийн жагсаалт болон Хятад улсад татвартай нэвтрүүлдэг барааны жагсаалт, экспортлоход тусгай зөвшөөрөл шаарддаг бараа, хориглосон хязгаарласан барааны жагсаалтыг ГХБ-дэд байрлах мэдээллийн самбараар мэдээлж сурталчилсан.

Гаалийн байгууллагынүйл ажиллагаанд дагаж мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, заавар зэргийг мэдээллийн самбарт байршуулсан 

 

  1. Шивээхүрэн дэх Гаалийн газрын удирдах зөвлөлийн2017 оны 03-р сарын 06 ний өдрийн хурлын шийдвэрээр томилогдсон ажлын хэсэг хурлаас гаргасан удирдамжийн дагуу Шивээхүрэн нүүрсний хяналтын бүсэд 2017 оны 3 дугаар сар 06-аас 2017 оны 3 дугаар сар 20-нийг хүртэл гаалийн хилээр нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэлүүдийгшалгах нэгдсэн арга хэмжээний ажлын хүрээнд Шивээхүрэн боомтоор нүүрс тээвэрлэдэг Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн тээврийн хэрэгсэлүүдийн Улс хооронд тээвэр хийх гэрээний хугацаа болон гэрээний жагсаалттай тулган шалгах, ГИТ-н зөвшөөрөлийн хугацаа, тээврийн хэрэгсэлийн тоо, CAIS программынбүртгэл, хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгсэлийн хаалт, тээврийн хэрэгслүүдийн битүүмжлэлийг нэг бүрчлэн тулганшалгаж, тээврийн компануудыг хувийн хэргийн баяжилт, бичиг баримтыг бүрдэл болгох ажлыг зохион байгуулж ажиллаа.

Тус боомтоор тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүдийн тээврийн хэрэгсэлүүдийг шалгах ажлын явцад ямар нэгэн хүндрэлтэй асуудал үүсээгүй бөгөөд гаалийн хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгсэлүүдийн хөдөлгөөнд саад болохгүйгээр шалгалтыг зохион байгуулан ажилаллаа. Хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгсэлүүд нь тээврийн хэрэгсэлийн гэрчилгээгүй, канондож хуулбарласан, бүтээлэг битүүмжлэлийн шаардлага хангахгүй, уранхай, лац буруу тавьсан,гаалийн хяналтын бүсэд хурд хэтрүүлэх, урсгал сөрөх, тээврийн хэрэгсэлийн аралын дугаар гэрчилгээтэй зөрөх зэрэг нийтлэг зөрчил байсаныг тухай бүр холбогдох хууль тогтоомжын дагуу шийдвэрлэсэн болно.

Шалгалтын хугацаанд давхардсан тоогоор нийт20 ААН-ийн 11827 тээврийн хэрэгсэл хамрагдсанаас Улс хооронд байнгын ачаа тээвэрлэх гэрээний жагсаалтад ороогүй тээврийн хэрэгсэлүүд, ГИТ-н зөвшөөрөлгүй тээврийн хэрэгсэлүүд явж байсныг зогсоож 572 тээврийн хэрэгсэл буцаан хил нэвтрүүлсэн. Тээврийн хэрэгслийн бүртгэлийг 2016 оны 12 сарын 1-ээс хойш нягтлан шалгаж 1288 тээврийн хэрэгслийн хаалт хийгдээгүй байсныг нөхөж хаалт хийн бүртгэлийг жигдэлсэн. БНХАУ-ын дугаартай тээврийн хэрэгслүүд манифестаар хаалт хийгдэхгүй байсныг ГЕГ-ын МТТ-ийн ГУАБ Ц.Жадамбаад мэдэгдэж программын гэмтэлийг засварлуулсан.

ААН-үүдийн тээвэр хариуцсан мэргэжилтэнгүүдтэй уулзан ААН тус бүр дээр хувийн хэрэг нээж, баяжуулан хавтасжуулсан.Улс хоорондын байнгын тээвэр хийх гэрээ, ГИТ-н жагсаалтын шинэчлэлийг гаргуулан авч жагсаалтыг шинэчлэн ААН тус бүрээр компьютерт оруулсан. Аж ахуйн нэгжүүдийг итгэмжлэн хариуцах менежерүүдтэй уулзаж шаардлагатай бичиг баримтууд бүрдүүлэх талаар танилцуулсанаас нийт 20 ААН-үүдээс 17 компаний хавтас хувийн хэрэг нээж баяжуулсан, 3 компани материал ирүүлээгүй болно.

2017 оны 03-р сарын сарын 10 наас эхлэн Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгчийн зөвшөөрөлтэй Улс хооронд байнгын тээвэр хийх 2017 оны шинэчилсэн гэрээний жагсаалтад орсон аж ахуйн нэгжүүдийн тээврийн хэрэгслүүдэд тусгай наалт олгож эхэлсэн ба 654 наалтыг тээврийн хэрэгслийн салхины шилний гол хэсэгт нааж өгч ажиллаж байна. Чинхуа Мак ХХК-ний гадаад дугаартай 162 тээврийн хэрэгсэлүүдэдтусгай наалт олгоогүй болно. Мөн ГИТ-ийн зөвшөөрөл, Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэх гэрээний жагсаалтад ороогүй боловч гаалийн хилээр нэвтэрч нүүрснийтээвэр хийж байгаа тээврийн хэрэгсэлүүдэд наалт олгоогүй болно. Тээврийн хэрэгслийн бүртгэлийг жагсаалттай тулган шалгаж наалтыг олгож байна.

Гаалийн хяналтын гарах урсгалаар хөдөлгөөнд оролцож буй нүүрс тээвэрлэсэн тээврийн хэрэгслүүдийн битүүмжлэлд хяналт тавьж урагдаж ашиглагдахааргүй болсон бүтээлгийг хуулуулж, жолооч нарт битүүмжлэлийн талаар ойлголт өгч ажилласан. ГХБ-д мөрдөх анхааруулга санамжийг жолооч нэг бүрт танилцуулсан.

  1. Өдөр тутмын хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагаандаамөрдлөг болгон ажиллах, уншиж судлах талаар сануулж ГУБ-ын “Ёс зүйн дүрэм” –ээр сургалт явуулав.

Мөн шинээр томилогдон ирсэн ГУБ нарт танхимын ганцаарчилсан сургалтыг явуулж гаалийн хяналт бүрдүүлэлтийн технологи ажиллагаа болон ёс зүй, сахилга хариулагын талаар тайлбарлан таниулах ажил хийгдэж байна.

Нийт ажилтан албан хаагчдыг зохион байгуулж орон нутаг болон төрийн бусад байгууллагаас зохион байгуулж байгаа урлаг спортын болон нийтийнарга хэмжээнүүдэд хамт олноороо идэвхитэй оролцож байна.

7 хоног бүр явагддаг хуваарийн хурал дээр нийт төрийн тусгай албан хаагч нарт сахилга хариуцлагыг дээшлүүлж ажиллах талаар үүрэг даалгавар өгч, хяналтын бүсд хуваарлигдан ажиллах бүрт нь гарын үсгээр баталгаажуулалт хийж байна.

Хамт олны эрүүл мэндийг дэмжих, эвсэг бүтээлч сэтгэхүйг бий болгох,ахмад залуу үеийн залгамж холбоог төлөвшүүлэх, газар орны түүх соёл, байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцуулах зорилгоор тус газраас аялалын 2 чиглэл /Мухар шивэртийн ам, Хайлаастын хавцал/-д нийт албан хаагч нарыгхамрууллаа.

  1. ЭБАТ Б.Энхномин дотоод сүлжээгээр 5 удаа заавар зөвлөгөө өгч ашиг сонирхлын зөрчлийн тухай мэдлэг, ойлголтыг олон нийтэд түгээн таниулах ажлын гарын авлагыг дотоод сүлжээгээр сурталчилав.

2017 оны 1 сард албан хаагчдад зориулсан сургалтаар Авлигын эсрэг хуулийн хэрэгжилтийн талаар болон ХАСХОМ–ийг хэрхэн мэдүүлэх талаар, Хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргах болон их хэмжээний өөрчлөлтийг хэрхэн зөв мэдүүлэх талаар мэдээлэл өгч харилцан ярилцав. Мөн сургалтанд удирдлагууд болон төрийн албан хаагчид идэвхтэй оролцож авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах, тэдгээрийг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгох, авлига болон ашиг сонирхлын зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, аливаа хууль бус үйлдлээс өөрийгөө хамгаалах, мэдлэг мэдээлэл өгөх зэрэг асуудлаар санал бодлоо солилцсон.

Тус газарт шинээр томилогдон ирж буй ГУБ нарт хуулийн хугацаанд ХАСХОМ–ийг хэрхэн мэдүүлэх талаар, Хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргах болон их хэмжээний өөрчлөлтийг хэрхэн зөв мэдүүлэх талаар мэдээлэл өгч харилцан ярилцав.

  1. ГЕГ-ын Хууль эрх зүйн газраас хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Гаалийн тухай хууль, шинэчлэн боловсруулсан Гаалийн тухай хуулийн холбогдох хэсэг, бүлэг, зүйлээр зохион байгуулах хэлэлцүүлэгийн зөвлөмж хүргүүлсний дагуу хамт олны хурлаар нийт ГУБ, ГУАБ нараас гаргасан саналыг нэгтгэн хэлэлцүүлж16 зүйл, хэсэг, заалтад санал гаргаж, гаргаж байгаа саналын үндэслэл, тайлбарыг оруулан, 1 зүйл, хэсэг, заалтыг хасах, 1 зүйл, хэсэг, заалтыг шинээр нэмж олонхийн саналаар дээрхи саналыг заасан хугацаанд Хуулийн хэлтэст хүргүүлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *