ГИТ КОМПАНИУДЫН МЕНЕЖЕРҮҮДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Уулзалт: 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 10:30 цагт тус гаалийн газрын сургалтын танхимд болов.

 

 

Уулзалтанд: Шивээхүрэн дэх гаалийн газрын дарга М.Өнөрбуян

  1. Шивээхүрэн дэх гаалийн газрын дарга М.Өнөрбуян
  2. Шивээхүрэн дэх гаалийн газрын орлогч дарга М.Хэрлэнбаатар
  3. Шивээхүрэн дэх гаалийн газрын хяналт, бүрдүүлэлтийн албаны дарга Б.Өнөболд
  4. Шивээхүрэн дэх гаалийн газрын хэрэг бүртгэгч ГУАБ Ю.Жаргалсайхан
  5. Шивээхүрэн дэх гаалийн газрын хяналт, шалгалт хариуцсан ГУАБ Л.Энхболд

Тээврийн компаниудаас:

  1. RDSS ХХК-ний хөдөлгөөн, хяналтын ахлах байцаагч Ганболд
  2. НАБАЗ ХХК-ний менежер Батболд
  3. Бат транс ХХК-ний менежер Нарангэрэл
  4. Дөрвөн зам транс болон Зун Шин Шанмо ХХК-ний ХАБ-ын ажилтан
  5. Баян хар хайрхан ХХК-ний менежер Алтанцэцэг
  6. Дээжийн өргөө, Дээжийн Цэхэ ХХК-ний менежер Түмэндэлгэр
  7. Өсөх зоос, Мон Зол ХХК-ний менежер Одбаяр
  8. Мон Зун ХХК-ний менежер Чадалт
  9. Рояалмаунт ХХК-ний менежер Мөнхдорж
  10. Берун ложистик ХХК-ний менежер Ган-Эрдэнэ
  11. Терра экспрэсс ХХК-ний менежер Баяртогтох
  12. Дерон хөгжил ХХК-ний менежер Хамт
  13.  

    Хурлаар хэлэлцэх асуудал:

  14. Санал бодлоо солилцох
  15. Хууль сахилтын түвшин сайжруулах
  16. Зөрчил дутагдал арилгах
  17. Цаашид хамтын ажиллагаатай ажиллах талаар хэлэлцсэн.
  18.                                                             

    Уулзалтын гол зорилго нь Санал бодлоо солилцох, Хууль сахилтын түвшин сайжруулах, Зөрчил дутагдал арилгах, Цаашид хамтын ажиллагаатай ажиллах зорилготой. Бидэнд хамтарч хийж хэрэгжүүлэх маш олон ажлууд байна. Ялангуяа ирэх оноос нилээд хийх ажлууд их байгаа талаар ШХГГ-ын дарга М.Өнөрбуян дурдсан.

Хэрэг бүртгэгч ГУАБ Ю.Жаргалсайхан: оны эхнээс өнөөдрийн байдлаар 76 зөрчил, эрүүгийн шинжтэй 3-н зөрчил гарсан. Нийт зөрчлийн 70-80 хувь нь нүүрс тээврийн хэрэгсэлийн жолооч нартай холбоотой зөрчил гарч байна. ЗТХ-ийн 5-н зүйл ангиар хялбаршуулсан журмаар шийдэгдсэн байна.

  • ЗТХ-ийн 11.21.4 буюу ГХБүсийн дэглэм зөрчих -31 зөрчил
  • ЗТХ-ийн 11.21 буюу гаалийн зорилгоор хийсэн тэмдэглэгээг гэмтээх – 21 зөрчил
  • ЗТХ-ийн 11.21.13 буюу тээвэрлэгч хуульд заасан үүргээ биелүүлээгүй зөрчил – 3 ААН дээр арга хэмжээ авсан
  • ЗТХ-ийн 15.2.1.1 буюу Төрийн албан хаагчийн албан үүргийнхээ дагуу тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй 7-н зөрчил байна.

Энэ онд гарсан зөрчлүүдийг компани тус бүрээр гарган танилцуулсан.

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *