Шивээхүрэн дэх гаалийн газар нь “Хөдөлмөр хамгаалал эрүүл ахиун аян”-ыг амжилттай зохион байгууллаа

Шивээхүрэн дэх гаалийн газар нь “Хөдөлмөр хамгаалал эрүүл ахиун аян”-ыг зохион байгуулж 2018 оны 04-р сарын 28-ны өдөр Шивээхүрэн боомтын их эмч н.Ерөөлт Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй яаралтай тусламжийн сургалт зохион байгууллаа.

Тус сургалтаар гаалийн газарт гарч болзошгүй аюул осол, хөдөлмөр хамгаалал, яаралтай анхан шатны яаралтай тусламж үзүүлэх үйлчилгээ зэрэг ажилтан албан хаагч нарт танхимын сургалтыг зохион байгууллаа.

  • Яаралтай тусламж үзүүлэх
  • Яаралтай тусламжийн эрэмбэлэн ангилал
  • Жолооч зорчигч нарт иргэн бүрийн мэдвэл зохих ёсны анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх

Аваар ослын үед ажиллах яаралтай тусламж зэрэг танхимын сургалт зохион байгууллаа.

         Мөн тус аяны хүрээнд 2018.05.23-нд Шивээхүрэн дэх гаалийн газраас Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Эрүүл мэндийн төвтэй  хамтран тус гаалийн газрын нийт албан хаагчдыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрууллаа. Тус гаалийн газарт Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Эрүүл мэндийн төвөөс эмч нарын баг ирж  үзлэг, шинжилгээг явуулсан бөгөөд нийт 30 албан хаагч хамрагдав. Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний хариуг дор бүр нь гаргаж эмчээс шаардлагатай эмчилгээ болон зөвлөгөөг өгч ажиллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *