Гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр

                  Шивээхүрэн дэх гаалийн газар нь Гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2018 оны 3-р сарын 12-ны өдөр Шивээхүрэн цогцолбор зорчигч тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх цогцолбор дээр зохион байгуулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т оролцлоо.

                 

            Тухайн өдөр хилээр нэвтэрсэн нийт зорчигч тээврийн хэрэгслийн жолооч нарт зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчилд холбогдохгүй байх үүднээс ямар нэгэн дайвар ачаа тээш зөөвөрлөхгүй байх, зөрчилтөй байж болзошгүй зорчигч тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдээлж байхыг уриалангаалийн хяналтын бүсийн дэглэм, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг сурталчлах,гарын авлага брошур тараах, иргэдийг мэдээллээр хангах ажлыг зохион байгуулж ажиллаа.                                                                                                                                      

           Гаалийн хяналтын бүсийн дэглэм зөрчих, бараа тээврийн хэрэгслийг нуувч болгон ашиглах, бараа тээврийн хэрэгслийг хууль бусаар гаалийн хилээр нэвтрүүлэхийг завдах зэрэг нийтлэг зөрчлүүдийг арилгах тал дээр санал солилцож, зөрчилд холбогдсон хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх хуулийн хариуцлага, гарах үр дагаврын талаар ухууллаа.

          Америкийн нэгдсэн улсын Гаалийн байгууллагаас Монгол улсын Гаалийн байгууллагад буцалтгүй тусламжаар өгсөн CT40 маркийн зөөврийн хууль бус бараа илрүүлэх зориулалт бүхий төхөөрөмжийг гаалийн хяналт шалгалтад ашиглах болсон талаар болон уг төхөөрөмжийн зөрчил илрүүлэх арга, төхөөрөмжийн зөрчил илрүүлэх боломж бололцоог иргэд тээврийн хэрэгслийн жолооч нарт сурталчлах ажлыг нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд зохион байгуулаа.

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *